Хөлбөмбөгийн бүх цаг үеийн дэлхийн шилдэг найруулагч хэмээгддэг Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч Мишель Платини өнөөдөр 10:30 цагт хувийн онгоцоороо Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардсан байна.
Монголын хөл бөмбөгийн холбооны урилгаар нэг өдрийн хугацаатай манай оронд айлчил буй түүний өнөөдрийн арга хэмжээний талаар танилцуулж байна.
14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбоонд зочилж, удирдлагуудтай уулзаж Футзалын ордонд болж буй “Дэрэн цом” өсвөр үеийнхний олон улсын тэмцээнийг үзэж, сонирхоно.
15:10 цагт NTV телевизэд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт ток шоунд оролцоно.
20:00 цагт Хүндэтгэлийн зоог барина.
Харин маргааш үүрээр тэрээр Казахстан улсыг зорих юм байна.