Содон хорооллоос гар утасны цэнэглэгчээр хоолойгоо боомилсон залуугийн цогцсыг олжээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Содон хорооллын 11-р байрны урдаас өөрийгөө боомилсон эрэгтэй хүний цогцсыг энэ сарын 6-нд олжээ.

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь тус дүүрэгт байрлах нэгэн байранд амьдардаг байсан бөгөөд уг байрны урд талын эрчим хүчний под станцын хаалганы түгжээнээс өөрийгөө боомилсон байдалтай нас барсан олдсон гэв. Хэргийн газраас талийгаачийн өөрийгөө боомилсон гэх 62 см урттай цагаан өнгийн гар утасны цэнэглэгчийг хураан авч, эд мөрийн баримтаас хурууны хээг авахаар шинжилгээнд явуулсан аж.

Шалгалтаар талийгаач нь 32 настай Н.У-гийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …