Ч.Хүрэлбаатар: Бүх шүүх хурлыг телевизээр шууд дамжуулбал хэлмэгдүүлэлт арилна

УИХ өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч Ц.Цогтын танилцуулгыг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар шүүх хурлуудыг бүгдийг нь телевизээр шууд дамжуулдаг болох хэрэгтэй гэдгийг онцоллоо. Тэрээр “Шүүхийг хараат бус байлгахын тулд бүх шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулдаг болох хэрэгтэй. Ингэвэл Монголд хэлмэгдүүлэлт явагдахгүй. Бас шүүхийн захиалга алга болно. Ард түмэн ямар шийдвэрийг яаж гаргаж байгааг харах хэрэгтэй. Хүн хэлмэгдүүлээд байгаа хүний үр хүүхдүүд нь ч хүний нүүр харж чадахгүй. Тиймээс хүн хэлмэгдүүлдэг хүн үр хүүхдүүдээ бодоод хүн хэлмэгдүүлэхээ болино” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын …