З.Мэндсайхан: Хүнсний хангамжийн нөөц хангалттай байгаа тул хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг уриалж байна

Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо.

Мөн энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний хангамжийн нөөц хангалттай байгааг хэлээд иргэдийг хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг иргэдэд уриаллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: “Нэн түрүүнд хүнсний хангамжийн нөөц хангалттай байгааг хэлье. Хүнсний хангамжийн аюулгүй байдал хариу арга хэмжээг авахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний хангамжийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн.

Манай улсад коронавирусийн анхны тохиолдол Франц иргэнээс бүртгэгдэхэд иргэд хүнсний дэлгүүрт урт дараалал үүсгэх, хүнсээ нөөцлөх асуудал гаргаж байсан. Ийм асуудлыг дахин гаргахгүй байхыг хүсье.Дэлгүүр, супермаркетууд хэвийн цагийн хуваариар ажиллана. Тиймээс иргэд гурван хоногт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг хүсэж байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …