Үхрийн мах 100гр / нимгэн хэрчсэн/ Чанасан өндөг 1ш Ургамлан вандуй 2ш Бүдүүн лууван 1ш /нимгэн хэрчсэн 6 ширхэг нь л хэрэглэгдэнэ./ Бор мөөг 1ш /хөндлөнгөөр нимгэн хэрчинэ/ Удон гоймон 1ш Үхрийн булеон 1ш Киккоман цуу Эвэр чинжүү 1ш /жижиг улаан/
Хийх аргачлал:
1. 500 гр ус эсвэл ясны шөлөнд хийвэл илүү амттай болно за ингээд шөлөндөө үхрийн мах, бор мөөгөө, луувангаа хийнэ.
2. Шөлөө гал дээр буцалгаад нэмж удон гоймонгоо вандуйтай хийнэ бага зэрэг буцалгана.
3. Амталгаагаа одоо хийцгээе: кикомон цуунаас цайны халбагаар 2 удаа хийгээд эвэр чинжүүнийхээ талыг хэрчиж хийгээд үхрийн булеоноороо амтална.
4. Амталгаа болсон гэж үзвэл багахан гал дээр байлгаад таваглаад та чанасан өндөгөө 2 хуваагаад шөлөндөө хийж иднэ. ингээд таны шөл бэлэн боллоо.
Шөлийг хийх явцад галны ширүүн эсвэл өөр зүйлээс шалтгаалж таны шөл багасах байдал гарч ирвэл та шөлөө нэмж тохируулна.
Сайхан хооллоорой.