Д.Нямхүү: Халдвар авсан эхнэр, нөхөр хоёрын ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирус илэрсэн эхнэр, нөхөр хоёрын ойрын хавьтлын 24 хүний эхний шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү” Халдвартай илэрсэн хоёр хүнтэй ойрын хавьтал болсон 24 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээ хариу гарч, хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хоёр хүний харьцсан хүмүүсийн судалгааг хийж байна. Нэг нь дүү оюутан, нөгөө нь ээж нь халдвар авсан байна. Судалгаа хийнэ гэдэг цаг хугацаа их орно. Судалгаагүйгээр мэдээлэл өгөхгүй ,харьцуулахын аргагүй их ажил хийж байж судалдаг. Тиймээс мэдээллийг нэгдсэн журмаар өгөх нь бидэнд хөнгөн байна. Тиймээс хэвлэлийнхэн болон ард иргэдийг хүлээцтэй байхыг хүсье” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …