Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө нийслэлд нэгэн хүчингийн хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны орцонд 42 настай эмэгтэй үл таних этгээдэд хүчиндүүлсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Хохирогч эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гэр рүүгээ орж явахдаа гэмт хэргийн золиос болжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Мөн тухайн шөнө цагдаагийн байгууллагад хүчиндэхийг завдсан хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах “Амуре” зочид буудалд согтуурсан эрэгтэй нэгэн эмэгтэйг хүчиндэхийг завдсан байна. Тухайн эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд үл таних этгээдийг дагаж зочид буудалд орсон нь шалгалтаар тогтоогджээ.
Иймд согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.