ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн. Үүнээс 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Эерэг гарсан шинжилгээний хариу:
Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ,
-Арвэннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн шинжилгээ,
-Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ,
-Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ,
-Аравдугаар сарын 21-нд Энэтхэг-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ,
-Хяналтын зорилгоор хийсэн гурав, ингээд нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.
Сөрөг гарсан шинжилгээний хариу:
Батлагдсан тохиолдол буюу голомтын ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 73 хүн байгаагаас 48 хүнд нь шинжилгээ хийгдэж дууссан. Ойрын хавьтлын 48 хүний нэгээс нь коронавирус илэрсэн. Нийт Д-гийн голомтод батлагдсан тохиолдол тав болж байна. Хоёрдогч хавьтал болох 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
Аравдугаар сарын 20-нд Франкфурт-Улаанбаатар онгоцоор ирсэн 74 хүн, ХӨСҮТ-д тусгаарласан 56 хүн, сайн дурын 40 хүн, тандалтын зорилгоор 42 хүний сорьцонд коронавирус илрээгүй.
Одоогоор Монгол Улсын батлагдсан тохиолдол 406 болсноос 317 нь эдгэрч, ХӨСҮТ-д 84 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. ” гэж мэдэгдлээ.