Улаанбаатар хот доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеийн хяналтыг чангатгаж, зөвшөөрөгдсөн, зайлшгүй ажиллах ёстой албан байгууллагуудаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоож, иргэдийг хүнс авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар гэрээсээ гарахыг хориглосон.

Тэгвэл өнөөдрөөс Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Уг арга хэмжээ нь  арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.

Иймд харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …