Цагаан луу өдөр

luuАргын тоололын 11 сарын 10-ны ням гараг, билгийн тоололын өвлийн тэргүүн харагчин гахай сарын шинийн 8-ны адьяа гараг, 6 цагаан мэнгэтэй, гал хөлөлтэй, үхэхийн барилдлагатай, цагаан луу өдөр. Өдрийн наран 8:1-цагт мандаж, 17:40 цагт жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна гэж дорнын зурхайд өгүүлжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …