2 кг хонины мах 22,823 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Иргэн И манай сайтад махны үнэ маш их нэмэгдсэн талаар гомдол ирүүллээ.
Тодруулбал, 2020 оны 11 сарын 13 ны 11 цаг 35 минутын үед АБСОЛЮТ КЭШ АНД КЕРРИ худалдааны төвөөс 2кг47 грамм хонины гуяны махыг 1кг нь 9240 төгрөг нийт 22,823 төгрөгөөр худалдан авах болжээ.
Худалдан авах үед бүтээгдэхүүний үнийн хаяг дээр 1 кг мах 8,380 төгрөг үнэтэй байсан аж. Кассан дээр очоод тооцоо хийх гэтэл кг нь 9240 төгрөг болжээ. Холбогдох хүмүүсээс асуухад “….махыг ангилдаг тул өөр өөр үнэтэй байдаг. Манайх махны үнээ нэмээгүй өмнө ямар үнэтэй байсан тэр үнээрээ худалдаалагдаж байгаа” гэж хэлжээ.
2 кг хонины мах 22,823 төгрөгөөр авах боломжгүй тул буцаалт хийлгэжээ. Давхар Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын санал гомдол хүлээн авах шууд утас 115 руу залгаж гомдолоо хүргүүлсэн байна.
Иргэн И-гийн гэр Булган аймагт байдаг. Ээж хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон ээж. Хөдөө гэрээсээ мах авчруулах гэхээр хөл хорио тогтоосон байгаа тул авчируулж чадахгүй байгаа аж.
Миний өвөө эмээ насаараа мал маллаж байгаа 70 гарсан буурайнууд. Малчид махаа 1кг хонины махыг хамгийн үнэтэй /ховор тохиолдол/ 5000 төгрөгөөр зарж борлуулдаг. Махны үнэ тэнгэрт хадсан тул хоосон хонохоос өөр аргагүй байна даа. Аюулт өвчин эх оронд минь тархаж байгаа цөвүүн цагт үнийн хөөрөгдөл үүсгэж байгаад сэтгэл эмзэглэж байна. Сайн эцэг эх, өвөө эмээгийн буянд махны хомсдолд орж үзээгүй. Гэтэл өнөөдөр хонины мах ийм өндөр үнэтэй болсоныг сонсоод зүрх дэлсэж нүднээс нулимс гарлаа гэлээ.
Иргэд махны үнийн өсөлтийн талаар гомдолоо Өглөө.мн мэдээллийн сайтын сурвалжилах багийн 86869604 дугаарт хандаарай. Бид таны дуу хоолой болох болно.