Д.Нарангэрэл: Өчигдөр 17.00 цагаас хойш гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ, ХӨСҮТ, СЭМҮТ-өөс хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 218 улс оронд бүртгэгдэж өнөөдрийн байдлаар 53.7 сая хүн халдвар авч 1.3 сая хүн эндсэн байна.

Дэлхийн дахинд 24 цагийн дотор 594 мянган хүн шинээр халдвар авч, 6221 хүн нас барсан байна. Манай хөрш ОХУ-д өвчлөл эрчтэй тархаж, өдөрт 22000 гаруй хүн шинээр халдвар авсан байна.

Манай орны хувьд коронавирусийн халдвар 431 тохиолдол бүртгэгдэж өчигдөр 17.00 цагаас хойш гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна. Тиймээс оношлогооны 8 цэгийг нэмж 19 болгосон. 1918 хүнд шинжилгээ хийхэд 758 хүний сорьцод илрээгүй байна. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг 17.00 цагийн мэдээллийн цагаар танилцуулна.

Иргэд 119 дугаараас коронавиурсийн талаарх зөвлөгөөг 1799 хүн авсан байна. Цаашдаа эрүүл мэндийн бүх тусламж зөвлөгөөг 119, 18000119 дугаараас аваарай гэж хэлье”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …