А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нэг хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймаг дахь салбарт лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1815 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

10 сарын 26-нд Будапештаас ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс, Энхсаран сувилалд үйлчлэгчээр ажилладаг нэг хүний шинжилгээнд короновирус илэрсэн байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер халдварын ойрын хавьтал 107 хүнд, хоёрдогч хавьтал 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тухайн голомтод нийт есөн тохиолдол бий. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын анхан болон хоёрдогч шинжилгээг нийтдээ 2,753 хүнд хийгээд байна. ЗӨСҮТ-ийн лабораторид хоёрдогч хавьтлаас 11 цэгт сорьц цуглуулан шинжилж байгаа. Тодруулбал, 909 хүний шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нэг хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол дөрөв болж байна.

Одоогоор Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болсон. Үүнээс эдгэрсэн 328 , сувиллын ажиглалтад 16, гэрийн ажиглалт 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 6 хүн байна.

ХӨСҮТ-д 97 хүн эмчлүүлж байгаагаас хүнд-2, хүндэвтэр-20, хөнгөн 75 хүн, ХӨСҮТ-д ажиглалт тандалт, эмчилгээнд нийт 165 хүн байгаа” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …