МОХ-ны удирдлагууд “өөрсдийнхөө саналыг сонс” хэмээн Ерөнхийлөгчөөс шаарджээ

mohЭрх мэдэл, мөнгөнд оюутан байхаас нь залуусыг дуртай болгодог ч үнэндээ чухал оюутны эрх ашгийг төлөө дуугарч чаддаггүй нэгэн байгууллага байх. Түүнийг МОХ гэнэ. Энэ байгууллагын удирдлагууд гэж  улс төрийн нам дагасан, мөнгө эрх мэдэлд нүд гархилсан залуус байх. МОХ-ын удирдагыг гартаa авахын тулд тэрүүхэндээ бөөн  будлиан, хор найруулалт, авлига болно.  Тэд оюутны эрх ашгийг хамгаалдаг гэж хэлдэг ч үнэндээ Монголын оюутнуудыг “номтой нөхөрлүүлье, номын санг уртгасан цагаар ажиллуулья, оюутнуудын дунд ЭШСА-аар тэргүүлж байгаа оуютнуудыыг дэмжье” гэж дуугардаггүй. Харин оюутныг автобусаар үнэгүй явуулья, оюутанд олгох мөнгийг бүрэн өгье гэх зэргээр альболох олон оюутанд таалагдах, төсөв хөрөнгө эргэлддэг ажлын төлөө дуугарах нь элбэг.

Нийтийн тээвэрт сургуулийн сурагчид  мөнгө төлөөд явж байхад хажууд нь архайсан том ах эгч нар нь мөнгө төлөхгүй явах нь ичмээрч  юм шиг. Дээр нь оюутан бүр  сар тутамд  70200 төгрөг улсаас авна. Энэ ариун, шударга  явдал байж чадах уу.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал  хүндхэн байгаатай холбоотойгоор засаг төрийн зүгээс оюутан бүрт олгодог 70200 төгрөгийг эргэн харах болсон. Энэ  ч зөв. Сар бүр  нийт оюутнуудад 70 мянган төгрөг өгч байхын оронд тэдэнд олгох мөнгөөр оюутны нийтлэг эрх ашгийн төлөө  дорвитой зүйл хийж болох. Мөн нийтэд хавтгайруулан мөнгө олгохоос илүүтэй  сурлага, ЭШ-ны амжилтаар   нь рэмбэлж, шилдгүүдэд нь 70 илүү ч олгож болох тухай хуулийн төсөл өргөн баригджээ.

Энэ нь МОХ-ын удирдлагуудад таалагдаагүй юм байх.  Тэд МУ-ын Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа дараах зүйлийг тусгажээ.

“МОХ-ны  зүгээс нийт оюутан суралцагчдыг төлөөлөн дараах шаардлагуудыг  МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа  хүргүүлж байна.

Нэгдүгээрт:            “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийг буцаах
Хоёрдугаарт:         Үндэсний тэтгэлэгийг олгох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа Монголын оюутны холбооны саналыг авч хэлэлцдэг байх.

Гуравдугаарт:        Үндэсний тэтгэлэгийн хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр 2014 оны Улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авах

 Дээрхи шаардлагуудыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор биелүүлээгүй болон албан ёсоор хариу ирүүлээгүй тохиолдолд Их, Дээд сургуулийн оюутан залуусыг уриалан, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болохоо албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Шаардлагыг 3 зүйлийн эхнийх нь  оюутнуудад 70 мянгыг хэвээр үлдээх буюу шинэ хуулийн төслийг буцаах тухай, 2-рх нь монголын оюутнуудын саналыг  сонсох нэрэн дор МОХ-ын удирдлагууд өөрсдийнхөө саналыыг оруулж тулгах байх орон зай гаргаж өгөх, 3-р шаардлагад  улс орны эдийн засаг ямар байх нь хамаагүй  оюутанд олгох 70 мянгыг хэвээр үлдээх гэсэн 3 шаардлага тавиад эдгээрийг биелүүлэхгүй бол олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийнэ гэж “сүрдүүлжээ”.

Уг нь оюутнууд бол Монголын ирээдүй. Тэд улс орны эдийн засгийн байдал хүнд байгааг ойлгож чадах сэхээтэй улсууд. Гэтэл тэднийг төлөөлж байгаа нэрийдлээр тэдний өмнөөс  дуугаран, жагсаал цуглаан хийх сүрдүүлэхийг санаархаж байгаа нь МОХ-ынхон.  Тэгээд ч цөөн хэдэн оюутны чуулганыг хууль бусаар  хуралдуулж МОХ-ыг авсан өнөөгийн удирдлагууд нь  өөрсдөө хууль бусаар сонсогдсон юм билээ.

Тэгээд ч төр засгийн  зүгээс  хэдий болтол  оюутнуудыг сонгогчоор харан “төрөөс угжиж” байх юм вэ? Хагас саяын үнэтэй андройд утас барьдаг оюутнуудад  70 мянгөн төгрөг хэрэг болох уу?

А.Тамир

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …