ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“ Өнөөдрийн байдлаар 44 тусгаарлах байранд 1981 иргэн тусгаарлан ажиглагдаж байна. Улаанбаатар хотын 26 байранд 1520, орон нутагт 13 тусгаарлах байранд 461 хүн байна.
ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна.
Арваннэгдүгээр сарын 13-наас хойш 664 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Улаанбаатарт 529, орон нутагт 135 хүнийг тусгаарлаад байна. Тусгаарлан ажиглах байранд Онцгой байдлын байгууллагын 61 албан хаагч, цагдаа 187 албан хаагч ,эрүүл мэндийн байгууллагын 96 ажилтан нийлбэр дүнгээр 344 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Тусгаарлан ажиглах байрны нөөц судалгааг гарган ажиллаж байна. Өчигдөр 89 иргэн тусгаарлах байрнаас гарч гэрийн ажиглалт руу шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн хугацаанд дэглэмийг хатуу сахих хэрэгтэй. Цэрийн төв эмнэлэг өдөрт дөрвөн халуун хоолоор үйлчилж байгаа. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын газар хоолны амт чанарын талаар мэдээлнэ” гэж мэдэгдлээ.