ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
-Алтанбулагийн боомтоор арванэгдүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн тир машины 30 жолоочийн 7 жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
-Дарханы голомтод гурван хүнээс нэмж илэрч, нийт голомтын тохиолдол 11 боллоо.
-Сэлэнгийн голомтод 4 хүнээс нэмж илэрч, энэ голомтын нийт тохиолдол 28 боллоо.
-Дорноговь аймагт нэг хүнээс илэрч, шинэ голомт үүслээ.
-Говьсүмбэр аймагт нэг
-Орхон аймагт шинэ голомт үүсч, 13 хүнээс коронавирус илэрлээ.
-Улаанбаатарын голомтын гурван хүнээс коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 14 боллоо.
Улаанбаатар хотод Улаанбаатар төмөр замын харьяаллын хавьталуудын дундаас илэрсэн 4 хүний шинжилгээнд короновирус илэрсэн.
Нийт Монгол Улсын батлагдсан 505 болж, үүнээс 329 нь эдгэрч, ХӨСҮТ батлагдсан 169тохиолдол эмчлэгдэж байна” гэж мэдэгдлээ.