Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу 1094 хүнийг тусгаарласан

ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“Улаанбаатар хотод тусгаарлах байранд 1562 хүн, орон нутагт 720 хүн байна. Нийлбэр дүнгээр 2282 хүнийг тусгаарлах ажиглах байранд ажиглаж байгаа. Эдгээр хүмүүс гадаад улс орноос татан авалтаар ирсэн хүмүүс байна.

Мөн ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьтал болсон иргэдийг тусгаарлаж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотод 689, орон нутагт 405 хүнийг тусгаарлаад байна. Нийлбэр дүнгээр 1094 хүнийг тусгаарлах ажиглах байранд шилжүүлж, аюулгүй байдлыг нь сахиулаад харуул хамгаалалт гаргаад ажиллаж байгаа.

Улаанбаатар хотод бөөрний аппаратад орох хүмүүсийг зохион байгуулалттайгаар оруулж байгаа. Өчигдөр 22-ын товчоон дээр хавдартай иргэн орж ирэхээр гацсан байсныг Шуурхай штаб зохион байгуулалтаар хангаж Хавдрын эмнэлэгт хүргэж өгсөн.

Улаанбаатар хотод шинэ тохиолдол бүртгэгдсэн учраас хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна.

Дахин нэг зүйлийг сануулж хэлье.

-Арваннэгдүгээр сарын 8-нд Соёлын төв өргөөнд “ЭМОЦИ”-ийн тоглолт үзсэн

-Арваннэгдүгээр сарын 9-ны өдрийн 17 цагаас 11-ны өдрийн 03 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Арслантай гүүрний баруун хойно багшийн хөгжлийн ордны чанх хойно байрлах “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд та бүхэн ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829, 92263888,92268517 дугааруудад холбогдож, заавар зөвлөмж авч шинжилгээнд хамрагдаарай гэж дахин сануулж хэлж байна”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …