UEFA, Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Өнгөрсөн бямба гаригт Францын хөлбөмөгийн домогт тамирчин Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны  урилгаар нэг хоногийн хугацаатай манай улсад айлчилсан билээ.

Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч тэрээр айлчлалынхаа хүрээнд МХБХ-ны ажилта таниилцаж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ток шоунд оролцон, ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзалт хийсэн юм.

Мишель Платини Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Европын хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн Монголын дасгалжуулагчдыг сургалтад хамруулахад  бэлэн байгаа” гэдгээ мэдэгдсэн байна. 

index

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …