Нэгдүгээр эгнээнээс нийт 1694 автомашин зөөж шилжүүлжээ

aja-photo1-300x224Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна.

ЗХУТөвийн Автомашин ачиж журамлах алба нь Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасна.

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ноос эхлүүсэн. 2013 оны 09-р сарын 02-ноос 11-р сарын 08-ны байдлаар нийт 1694 автомашин зөөж шилжүүлсэн байна.  11-р сарын 08-ны өдрийн байдлаар 46 автомашин зөөж шилжүүлсэн байна.

g

index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …