Шатахуун түгээх станц, сүлжээ дэлгүүрүүдийг 450 саяас 2,3 тэрбум төгрөгөөр тогргожээ

2ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Тус газраас “Миний дэлгүүр”-ийг 450 сая төгрөгөөр, “Номин” супермаркетыг нэг тэрбум 168 сая төгрөгөөр, “Магнай трейд” ШТС-ийг 2.3 тэрбум, “Жаст ойл” ШТС-ийг 940 сая төгрөгөөр тус тус торгосон байна.

Торгох болсон шалтгааны тухайд дээрхи хоёр сүлжээ дэлгүүр монополь байдлаа ашиглан хэрэглэгчдэд үнийн дарамт үзүүлсэн /лангуун дээрхи болон кассан дахь үнийн зөрүү, хэрэглэгчдэд 5-аас доош төгрөгний хариулт өгдөггүй/ нь тогтоогджээ.

Харин шатахуун түгээх станцын хувьд өнгөрсөн хавраас эхлэн нэг удирдлагатай болсон боловч өдийг хүртэл ШӨХТГ-т мэдэгдэж, нэгдэх зөвшөөрөл аваагүй байгаа аж. Тиймээс тэднийг тусдаа тусдаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж үзэхээс гадна өнгөрсөн есдүгээр сард шатахууныхаа үнийг нэмсэн асуудлал дээр нь үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэдэг үндэслэлээр торгууль ногдуулж байгаа ажээ.

index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …