Т.Алтантуяа: Аз жаргалтай гэр бүлийн нууц бол бүхий л харилцаандаа сэтгэл ханамжтай байх явдал юм

ТӨМӨРБААТАРЫН АЛТАНТУЯА

А-Артист продакшны үүсгэн байгуулагч, захирал

“Ану хатан” түүхэн уран сайхны киноны ерөнхий найруулагч

“Эх орон дуудаж байна” түүхэн киноны продюсер

“Хөх тавилан” түүхэн киноны продюсер, найруулагч, жүжигчин

ХӨХ ТАВИЛАН кино нь БЭЭЖИН, ХОНГКОНГ-ийн, КАНН зэрэг дэлхийн томоохон кино наадмуудад танилцуулагдан ВЕНЕЦИЙН КИНО НААДАМ –ын эцсийн шалгаруулалтад Шилдэг киногоор нэрлэгдэн үлдэж чадсан бол ИТАЛИЙН ФЛОРЕНЦИЙН 41 дэх олон улсын кино наадмаас Шилдэг продакшн, Шилдэг эмэгтэй гол дүр шагналыг хүртсэн.

“30 өдөр, 30 секс” олон ангит эротик киноны зохиолч, продюсер, ерөнхий найруулагч, жүжигчин Т.Алтантуяагийн “УЛААН БАЛ” нэвтрүүлэгт оролцсон дугаарын онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

Өнөөдөр Монголд маш олон гэр бүлүүд салж байна. Тэд шүүхийн өмнө элдэв шалтгаан тоочдог ч СЕКСИЙН ХАРИЛЦААНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС байдаг нь харилцаандаа цэг тавих үндэс болсоор байна.

Аз жаргалтай гэр бүлийн нууц бол бүхий л харилцаандаа сэтгэл ханамжтай байх явдал юм.

ГЭРЛЭЛТ БОЛ МЭДРЭМЖ. Гэрлэлт бол хариуцлага бас хамгаалалт.

Хүмүүс хайрын нандин харилцаагаа аварч үлдэхийн төлөө огтхон ч хичээдэггүй. Жинхэнэ хайрын үнэн бодит шалгуур нь зөвхөн ЦАГ ХУГАЦАА юм.

Амьдрал дээр хүмүүс бүгд багтай амьдардаг. Ганцхан үед хүн хяналтаа бүрэн алддаг ба энэ нь сексийн харилцаа юм. Секс хийж байхдаа л хүн жинхэнэ өөрөөрөө байдаг. СЕКС БОЛ УРЛАГ.

Залуу насныхаа хайрыг жинхэнэ чин үнэнч хайр гэж итгэх хүсэл хүчтэй байх нь олон тул энэ хайр аяндаа өөрчлөгдөж, хүмүүсийн харилцаа амьдралын өөр мэдлэг болон өөр чанар шаардаж эхлэхэд бид урьдын ХАЙР СЭТГЭЛДЭЭ УРАМ ХУГАРЧ жаргалгүй болж эхэлдэг.

Хэрвээ эхнэр нөхөр хоёр энэ тал дээр эхнээсээ нэг нэгнээ гүйцэд танин мэдэхийг хүсээгүй бол, сексийн ХҮСЭЛ ТАЧААЛ ЧУХАЛ болж ирэх үед, хосуудын харилцаа өөрчлөгдөж эхэлдэг.

Сексийн харилцаанд хэт зөрүүтэй хоёр хүн зохицон ойлголцож чадахгүйгээр уйтгарт хоногуудыг өнгөрөөсөөр нэг л мэдэхэд ГЭР БҮЛЭЭСЭЭ ГАДУУР сексийн харилцааг чөлөөтэйгээр эрж хайхад хүргэдэг.

Бид өөрсдийн төрөлх мөн чанарын тодотгол болох сексийн төрмөл араншин шинж чанараа хойш тавьж мөнгө, ажил карьер, нэр төр, амжилт гэх мэтэд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.

Ингэж олны дунд аз жаргалтай гэр бүл болж харагдах гэж жүжиглэж амьдарсаар нэг л өдөр үнэнтэй нүүр тулахад өөртөө итгэх итгэлгүй, аз жаргалын мэдрэмж нь багассан, бүтээлч чанар хумигдаж БАЙГАЛИЙН МӨН ЧАНАР НЬ СУЛАРСАН хүмүүс олширч байна.

Сексийн харилцаанд БИ БИШ БИД хэн хэн нь таашаал эдлэх тал дээр санал санаачилга, идэвх зүтгэл гаргах үүрэгтэй.

СЕКСИЙН ХАРИЛЦАА НЬ ТОХИРЧ, ХАЙР ДУРЛАЛ НЬ МӨН ЧАНАРЫН ЖИНХЭНЭ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН ХОЙНО Л ХОСУУД БИЕ БИЕНДЭЭ ҮНЭНЧ БӨГӨӨД НАНДИН ХАРИЛЦААНД ШИЛЖИНЭ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …