Арванхоёрдугаар сарын өрнийн зурхай

Хонь

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сар хонины ордонд их ивээл байх болно. Хийу бу төсөл, ажилдаа цэг тавиж дуусгавал ашиг, үр шимийг харамгүй авчирах болно. Өөрийн хүссэн бүхэндээ хүрэх тохиромжтой сар гэдгийг од эрхэс зөвлөж байна. Их амжилт зүгээр суувал ирэхгүй гэдгийг мэдэж аль болох шаргуу ажиллах хэрэгтэй. Ойр дотны найз нөхөдөө сайн сонсож, тэднээс тусламж авахаасаа бүү татгалзаарай.

Хайр дурлал: Хайр сэтгэлийн хувьд харьцангуй, тайван жигд үргэлжлэх болно. Сарын эхэнд хосуудын харилцаанд маргаан үүсэх болно. Иймээс өөрийн сэтгэл хөдлөл хянаж сурахыг хичээгээрэй. Ганц бие үхрүүд өөрөө л санаачлагатай байхгүй бол ганц бие амьдрал тань үргэлжилсээр байх болно гэдгийг санаарай.

Эрүүл мэнд: Хонины ордныхны хувьд эрүүл мэнд, сэтгэл санаанаас шууд шалтгаална. Аз жаргал, баяр хөөр халдварладаг гэдэг. Тиймээс аль болох сөрөг зүйлсээс хол байж, эерэг бодлоор өөрийгөө цэнэглээрэй.

Үхэр

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хонины ордонд төрөгсдөд төсөөлж байгаагүй саад бэрхшээл энэ сард гарч болзошгүй хэмээн тэнгэр эрхэс сануулж байна.  Учир нь шинэ хүмүүстэй хамтран ажиллах тал дээр болгоомжтой хандахыг зөвлөж байна. Энэ сард шинээр ажил төлөвлөлгүй өнгөрсөн сар, жилд юу хийснээ дүгнэж суух цаг гэдгийг хэлж байна. Хамтран ажиллагсад тань ажилдаа тууштай хандахгүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байвал тэдэнд зохих хариуцлагыг нь хүлээлгэ. Ажил тань урагшлахгүы бол мөнгө зүгээр сууж байхад тань орж ирэхгүй гэдгийг анхаараарай.

Хайр дурлал: Энэ сар хайр сэтгэлийн тухайд хамаагүй өөр болж, шинэчлэлт шаардах болно. Өөрийн хайртдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг хичээгээрэй эс тэгвээс арванхоёр сард багахан хэрүүл гарч болно.  Гэр бүл болон найз нөхдийн тал дээр онцгой асуудал гарахгүй тайван сар болно.  Асуудал гарах бүрт нь шуудхан шийдэж байгаарай.

Эрүүл мэнд: Гэмтэж бэртэх, гэнэтийн ослоос сэргийлээрэй. Бусдаар эрүүл мэндийн тал дээр асуудал гарахгүй, урьд урьдынхаасаа илүү сэргэлэн цовоо байна.

Ихэр

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ихрийн ордныхон эерэг сайхан зүйл тохиолдох болов ч хангалттай азтай байхгүй. Тэдэнд эрч хүч, урмын үг дутагдаж байгаа тул сайхан зүйлийг олж, шинэ зүйл туршиж үзхийг зөвлөж байна. Ажил, хамт олны хувьд тодорхойгүй нөхцөл байдалд байна. Илүү шинэ боломж, аз, итгэл найдвар  хүлээлгүй, өөртөө итгэж амьдар. Санхүүгийн хувьд ч онцын өөрчлөлтгүй сар байх болно. Энэ сар шинэ зүйл сурахад тохиромжтой бөгөөд өөрийгөө хөгжүүлэх боломж бүрийг ашиглаарай.

Хайр дурлал: Хосын харилцаа, ажил, амьдралд тохиолдсон бүхэн ирээдүйн чамайг бүтээж буйг санаж сайхан зүйлд хэт хөөрч, хүндхэн асуудал тулгарахад сэтгэлээр унаж болохгүй шүү. Амьдрал гэдэг тэр чигтээ уналт, өгсөлт байдаг гэдгийг санаарай.

Эрүүл мэнд: Энэ сар та өвдөөгүй байсан ч өөрийн эрүүл мэнддээ зориулаарай. Алжаал ядаргаагаагаа тайлсны дараа идэвхтэй амьдрахыг хичээгээрэй. Явган алхалт, дасгал хөдөлгөөн хийхийг хичээгээрэй.

Мэлхий

Ажил хэрэг, мөнгө санхүү: Мэлхийнхэн энэ сард ажил мэргэжлийн талд нилээдгүй анхаарал хандуулна. Та хамт олон,бүлгийнхээ тэргүүн нь байхыг хүсэх болно. Жижиг гажуудлыг ч тэр дор нь засч чадвал дараа нь үүсэх том асуудлаас ангижирна. Та энэ сард бага хугацаанд ихийг амжуулах учир мөнгө санхүүгийн тал дээр гачигдах асуудал гарахгүй. Харин ч хурааж хуримтлуулах тал дээр анхаарах хэрэгтэй.

Хайр дурлал: Хэрэв та одоогийнхоо харилцаанаас уйдаж эхлээд байгаа бол, дурлалаа сэргээх нь таны өөрийн үүрэг. Тэгэхгүй бол та өөрөө ч мэдэлгүй шинэ романс хайгаад эхэлж магадгүй. Хэрэв та сэтгэл санаагаа эрүүлж байлгаж, аливаа юмны сайн талыг нь олж харвал юуг ч даваад л гарна.

Эрүүл мэнд: Аливаа халдварт өвчинд өртөхөөс сэргийлээрэй. Олон нийтийн газраар аль болох явахгүй байж, гэрээ ариутгаж, дархлаагаа дэмжээрэй.

Арслан

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард од эрхэс арслангийн ордны хүмүүсийг төлөвлөсөн ажил, юу хийх ёстойгоо өөрийнхөөрөө дуусгах цаг гэдгийг сануулж байна. Өөрийн хуучин муу зуршилаа орхиж, шинэ зүйл хийгээрэй.  Алдаанаасаа байнга суралцахыг зөвлөж байна. Хувийн бизнес эрхэлж буй мэлхийн ордныхон илүү гйүцэтгэл сайтай, шаргуу ажиллахыг шаардаж байна.

Хайр дурлал: Сарын эхний 10 өдөр тун адармаантай байх болно. Энэ өдөр хайр сэтгэлийн асуудал дээр томооохон маргаан гарч болзошгүй. Ойр дотны хайртай хүмүүстээ хэлж буй үгэндээ анхаар. Тэднийг гомдоох вий.  Энэ сар өөрийн хайртай хүмүүстээ цаг зав гаргахыг зөвлөж байна.

Эрүүл мэнд: Ханиад томуу хүрвэл хүндэрч мэдэхээр байна. Иймд дархлаа дэмжих хүнс хэрэглэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Охин

Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны өнөөдөр хийсэн зүйл маргаашийг чинь бүтээнэ. Та одоогийнхоо хамт олныг өргөжүүл, эсвэл тэдэнтэй илүү ойр ажиллдаг бол. Та энэ сард дан өөрийнхөө сонгосон замаар явбал эрсдэлтэй. Тийм учраас хүмүүстэй хамтар. Таны санхүүгийн байдал бага багаар өссөөр л байгаа. Гэхдээ санхүүгийн асуудлаа зөв тооцоолохгүй бол жилийн төгсгөл, шинэ оны эхэнд мөнгөний гачигдалд орох аюултай.

Хайр дурлал: Та ойрын өдрүүдэд өөртөө хир анхаарал тавьж байгаа вэ? Дараа нь сэтгэлээ чагна. Амьдрал таныг залхааж байна уу? Хэрэв тийм бол бясалгал хийж тайвшир. Хэрэв таны хайр дурлалын харилцаанд итгэлцэл байхгүй бол хол замыг туулахгүй. Та ч түүний, тэр ч таны өнгөрсөн амьдралын талаар мартах ёстой.

Эрүүл мэнд: Дотор эрхтэн өвдөж магадгүй. Тиймээс өдөр тутмын хооллолтдоо анхаарч, муу зуршлаасаа татгалзаарай. Мөн улирлын ханиад томуунаас сэргийлээрэй.

Жинлүүр

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сар жинлүүрийнхний хувьд маш их өөрчлөлттэй сар байх болно. Сарын эхний хоёр долоо хоног бага зэрэг азгүйтэлтэй таарах ч дараагийн долоо хоногуудад таны аз гийнэ. Өөрийн зөн совиндоо итгэж зөв шийдвэр гаргаснаар та амжилт гаргах болно. Мөнгө санхүүгийн тал дээр хэлбэлзэлтэй сар байх болно. Орлого олох ч зарлага төдий чинээ байна гэдгийг тооцоолоорой.

Хайр дурлал: Хайр дурлалын асуудал дээр нөхцөл байдал төвөгтэй байна.аль аль талаас хүндлэл шаардаж байна. Хамт байгаа хосууд биенээ хүндэлж эвтэй байх хэрэгтэй. Хэрэв таны хайрт тань хол газарт байгаа бол маш сайхан мэдээ танд авчирах нь.

Эрүүл мэнд: Энэ сард та ходоодоо энхрийлж эрүүл хооллоорой. Эрүүл мэнд бол ажлын амжилтын үндэс юм шүү. Дархлаа тань сайн байх учир ханиаднаас холуур байна.

Хилэнц

Ажил хэрэг, мөнгө санхүү: Арванхоёрдугаар сар хилэнцүүдэд маш их мөнгөний эх үүсвэр амлаж байна. Энэ сар та эрч хүчээр дүүрэн байх учир энэ их эрч хүчээ цагаа олж зарцуулаарай. Бизнесс эрхлэгч хилэнцүүдэд зөвлөхөд танд ер бусын санал ирэх бөгөөд үүнийг заавал зөвшөөрөөрэй. Нөхцөл байдла хүнд байгаа ч энэ цаг үеийг ухаалагаар ашиглаж чадвал мөнгө тан руу өөрөө урсах болно.

Хайр дурлал: Хайр дурлалын талбар дээр та хэзээ ч марташгүй сургамж авах болно. Хайрт тань танд гэрлэх санал тавиж магадгүй учир сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Ганц бие хилэнцүүд маань эргэн тойрноо анхааралтай ажихыг зөвлөе.

Эрүүл мэнд: Сарын турш эрүүл мэнд тань тун сайн байх ба чи дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм зэрэгт илүүтэй анхаарна. Тамирчид өөрийгөө хэт их шахах хэрэггүй. Дархлаагаа дэмжиж, сайн хоол идэж байх нь эрч хүчээ нөхөхөд  хэрэгтэй.

Нум

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сар нумынхны хувьд “гал” дээр буусан учир бүх зүйл тань гал мэт дүрэлзэх болно. Толгойдоо хар зургийг нь гаргасан байсан төсөл, төлөвлөгөөнүүдээ цаасан дээр буулгаж, эхлүүлэх эхний алхмаа хий. Ажлын ачаалал ирэх ч битгий сэтгэлээр унаарай. Эцэст нь та үр шимийг нь хүртэх учраас зорилгоо бүү хая. Эдийн засгийн хувьд олсон мөнгөө бусдад тараалгүй өөртөө нааж өөрийгөө эрхлүүлээрэй.

Хайр дурлал: Ганц биечүүд сарын турш хайр дурлалын романс үүсгэх боломжоор дүүрэн байх болно. Хостой нумынхны харилцаа эргэлзээтэй байдалд хүрнэ. Бүх зөрчлийн үүсэл нь буруу ойлголт байна. Дөнгөж салсан ганц биечүүд дараагийн болзоонд явахдаа болгоомжтой байхаас гадна сэтгэл санаа чинь бэлэн эсэхийг сайтар бодож үзээрэй.

Эрүүл мэнд: Архаг хууч өвчнөө сэдрэхээс нь өмнө арга хэмжээ ав. Хүндэрвэл тогтоож барихад хүндрэлтэй болохоос гадна санхүүгийн хувьд ихээхэн зарлага гаргахаас өөр аргагүй байдалд орж мэднэ.

Матар

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сар матрын ордныхны хувьд бүх зүйл энгийн байх нь. Ажил дээрээ битгий бухимдаж уцаарла. Аливаа зүйлийг сайн бодож байж зарим алхам хийгээрэй. Мөнгөтэй холбоотой ямар ч зүйлд санаа зовоох асуудал тулгарахгүй. Санхүүгийн зарим асуудалд туслалцаа үзүүлэх хүн хэрэгтэй үедээ зөв газраа, зөв цагтаа хажууд чинь зогсож байх болно.

Хайр дурлал: Гэр бүлдээ бүх анхаарал, хайр халамжаа зориулах сар. Одод ч ингэж зөвлөж байна. Учир нь таныг ажилдаа анхаараад завгүй байсан бүтэн жилийн хугацаанд хайрт чинь ганцаараа бүхнийг нуруундаа үүрч байжээ. Гэр бүлийн амьдрал гэдэг нэгнийхээ нуруунд бүхнийг үүрүүлбэл сүйрэлд хүрдэг. Тиймээс ойлгосон даруйдаа хайртаасаа уучлалт гуйж, халамжилж, хамтдаа бүхнийг хийгээрэй.

Эрүүл мэнд: Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтээс зайлхийгээрэй. Сэтгэл санаагаараа тайван, амгалан байж энэ сарыг өнгөрүүлээрэй. Сарын 16-наас эрүүл мэндийн байдал чинь эрс сайжирна.Йогоор хичээллэх болон бусад эрүүл мэндэд хэрэгтэй дасгал, хөдөлгөөн хийж стрессээ тайлаарай.

Хумх

Ажил хэрэг, мөнгө санхүү: Бизнесийн салбарт ажилладаг бумбууд ахицтай ажиллана. Санхүүгийн хувьд үрэлгэн байж болохгүй, алдагдлаас сэргийл. Хурдан шийдэлд хүрч, зорьсон ажлуудаа шууд гүйцэтгэж эхэл. Боломж дахиж ирэхгүй. Таны өнгөрсөн өдрүүдийн турш өөрийгөө дайчилсны чинь үр дүн сарын төгсгөлөөр ирнэ.

Хайр дурлал: Ирж буй сар хумхын ордныхны хувьд аз жаргалаар дүүрэн байх нь. Хэтэрхий аз жаргалдаа ташааран жижиг алдаа гаргахаас зайлсхий. Ганц бие бумбууд хууртагдахаас болгоомжлоорой. Сэтгэлийнхээ шарханд эмзэг хандаж магадгүй.

Эрүүл мэнд: Зүрх өвдөх, ходоод гэдэс эвгүйрхэх нь амьдралын буруу хэвшил, өөрөөс шалтгаалаагүй зүйлд хэт санаа зовсонтой чинь холбоотой. Жилийн сүүлчийн өдрүүдийг хуучнаа дүгнэж, шинийг төлөвлөхөд бус зүгээр л амарч өнгөрүүл.

Загас

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сар загаснуудын хувьд хүсэл биелэх сар байх болно. Таны удаан хүлээсэн хүсэл биелэж таны азын од ирнэ. Та бүх талбарт од шиг гялалзах учир бүх зүйлдээ санаа амар байж болно. Ажил дээрээ бүх даалгавраа амжилттай гүйцэтгэх учир таныг шагнаж ч магадгүй юм. Гэхдээ хэт биеэ тоох хэрэггүй, аливаа зүйлийг тунг нь тааруулах хэрэгтэйг санаарай.

Хайр дурлал: Хайр дурлалын тал дээр амжилттай бөгөөд хайртдаа ямар нэгэн бэлэг барьж баярлуулаарай. Ганц бие загасуудад хэлэхэд харж явдаг хүн дээрээ зориглоод өөрөө оч. Тэр ч мөн таныг хүлээж байгаа юм билүү.

Эрүүл мэнд: өөрөө өөртөө бага зэрэг амралт өгч, ажил, гэр бүл, найз нөхөд, хайр дурлал гэх мэт бусад зүйлүүдээс анхаарлаа холдуулж зөвхөн өөр дээрээ авчраарай. Тамхинаас гарах, муу зуршлаа хаяхад тохиромжтой цаг.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …