Орос зураач эрх чөлөөнийхөө төлөө Улаан талбайд төмсгөө хаджээ

Петр Павленский хэмээх зураач эр өчигдөр буюу 11-р сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 13:00-д өөрийн төмсгийг Улаан талбайн дэвсмэл чулуунд хадсан аймшигтай хэрэг гарчээ. Тэрээр гэнэт талбай дээр гарч ирэн хувцсаа тайл эхэлсэн бөгөөд хадаас алхны тусламжтайгаар эмзэг эрхтнээ хадсан байна.
Тухайн үед цас орж байсан аж. Тэрээр эл үйлдлээ урлан бүтээлчдийн эрх чөлөөний төлөө хийсэн гэжээ.
Зураач залуугийн гаргасан эл зоригтой үйлдэл нь В.Путин төрийн эрхийг бариснаас хойш өөрсдийн хүссэн сэдвийн дор уран бүтээлээ тууриваж чадахгүй, айдастай болсон урлагийнханы эсэргүүцлийн тод илрэл болж байна.

index

Санал болгох мэдээ

Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй гэж үзэх болжээ

Францын тансаг зэрэглэлийн Chanel брэнд шинэ оны эхний сараас л Өмнөд Солонгосын гол бүтээгдэхүүний үнийг …