ДБЭТ, шинэ уран бүтээл толилуулах бүртээ найруулагч сонгон шалгаруулана

  Дуурь бүжгийн эрдмийн театр ерөнхий найруулагчгүй болоод гурван сар болжээ. Энэ хугацаанд театрын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шинэ уран бүтээл толилуулах бүртээ найруулагч сонгон шалгаруулж байхаар шийдсэн гэнэ.

51 дэх улирлын тоглолтод өнгө нэмэх нэгэн бүтээл нь шинэчлэн найруулсан “Кармен” билээ. Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлтэй энэ дуурийн цомнолыг Проспер Меримегийн зохиолоос сэдэвлэн А.Мельяк, Л.Галеви нар бичиж, Ж.Бизе хөгжмийг нь зохиосон аж.

1987 онд Парис хотноо анх үзэгчдийн хүртээл болсон энэ дуурийг монголчууд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар 1984 онд анх үзсэн түүхтэй. Энэ удаа Ж.Бизегийн “Кармен” дуурийг франц хэлээр дуулж, харилцан яриатай хэлбэрээр шинэчлэн тоглохоор болсон бөгөөд ерөнхий найруулагчаар нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх ажиллаж буй аж. Уран бүтээлчид тайзны сургуулилалтаа саяхан эхлүүлжээ.

ДБЭТ-ын энэ оны үзвэрийн хуваарьт “Кармен”-ийг арванхоёрдугаар сарын 14, 15-нд тоглоно хэмээн бичсэн байсан. Тэгэхээр удирдаач Ж.Бүрэнбэхийн найруулсан бүтээл энэ өдрүүдэд үзэгчдийн мэлмийг баясгах нь.

Дашрамд дуулгахад, Монголд “Кармен” тоглож эхэлснээс хойш Ж.Бүрэнбэх гуай удирдаачаар нь ажилладаг байсан юм.

С.Сэргэлэн

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …