Судалгаа: Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас ТАВАН хүн амиа алджээ

Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 559 дуудлага мэдээлэл иржээ. Тэдгээрийн 473 нь зам тээврийн ослын шинжтэй байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтсэний хоёр нь орон нутагт байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд  байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
  • Онхолдох хэлбэрээр-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.12.01-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн 4 замын уулзварт Foton маркийн Э жолоочтой ачааны автомашин Toyota Cresta маркийн Т жолоочтой суудлын автомашинтай мөргөлдөж, Toyota Cresta маркийн автомашины жолооч 19 настай, эрэгтэй Т, зорчигч 17 настай, эрэгтэй Ш нарын амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
  • 2020.12.01-ний өдрийн 21 цагийн орчимд Хөвсгөл аймаг Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг  /сумын төвд/ шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.12.03-ны өглөөний  06 цаг 40 минутын орчим ХУД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн хашаанд Daewoo bus маркийн автобусанд засвар үйлчилгээ хийж байсан гэх 25 настай, эрэгтэй Ц нь автобусанд дайрагдаж амь нас нь хохирсон,
  • 2020.12.03-ны өдрийн 20 цаг 40 минутын орчим Төв аймаг Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд Toyota Prius маркийн Т жолоочтой автомашин нь явган зорчигч, 4 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

НИЙСЛЭЛД СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 34 ЖОЛООЧ, ОРОН НУТАГТ 15 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …