Б.Идэр-Од: Бусдыг хохироогч нэгэн л шударга ёсны зураасыг давж байдаг

“FARO” сургалтын төвийн захирал, “Call-Рrо” компанийг үүсгэн байгуулагч, комедиан Б.Идэр-Одын шударга ёсны талаарх бодлыг нь хуваалцлаа.

Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ?

-Сонсож байгаагүй үг байна. Шударга шулуун байх хэрэгтэй. Гэхдээ эв эеийг эрхэмлэх хэрэгтэй гэсэн утгатай үг болов уу гэж бодож байна.

-Шударга байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Шударга ёсны мэдрэмж гэдэг зүйл нарийссаар хууль болдог. Хууль гэдэг бол нийгмийн дундаа барьдаг гэрээ, заасан хил хязгаар юм.

Нэгдүгээрт, хуулиа дээдлэх нь шударга ёсны эхний шат болно. Дараа нь хувь хүний ёс зүй, хуулинд заагаагүй ч бүгд мөрддөг, хэнийг ч хохироож болохгүй гэсэн үндсэн зарчмыг барьж амьдрах нь шударга ёс гэж боддог.

-Та шударга хүн мөн үү?

-Бусдыг хохироогч нэгэн л шударга ёсны зураасыг давж байдаг гэж ойлгодог. Шударга байхыг маш их хичээж амьдардаг.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …