Хүн өдөрт дунджаар 10 мянга орчим литр агаараар амьсгалдаг. Гэтэл өдөрт 10 мянган литр бохирдсон агаараар амьсгалаад байвал эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх бол?
Хүн бүр л хоол хүнс, амьдралын хэв маяг нь эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг мэддэг. Гэхдээ амьсгалж буй агаар нь цэвэр тунгалаг байх эсэх нь энэ бүхнээс нэн тэргүүнд, эрүүл мэндэд шууд нөлөөлдгийг тэр бүр анзаардаг болов уу?
Мэдсэн ч өдөрт идэх хоол хүнсээ хянадаг шигээ амьсгалж яваа агаараа хянаж, өдөр тутмын амьдралдаа ашиглан, эрүүл мэндээ хамгаалдаг бил үү? Тиймээс л О2 аппликейшнийг бүтээсэн гол учир нь энэ юм.
Ямар агаараар амьсгалж байгаагаа өдөр тутамдаа хянаж байж л бид эрүүл мэндээ хамгаалж чадна. Тэгэхээр та О2 аппликейшнээс агаарын чанарын индексийн талаарх мэдээллийг авч амьдралдаа дадал болгоход тийм ч төвөгтэй биш юм.
Агаарын чанар нь агаар дахь химийн нэгдэл, тоосонцруудын хэмжээнээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг. Тодруулбал, агаарын чанарын индекс гэдэг нь 1м3 агаарт ногдох химийн бодис болон нарийн ширхэглэлт тоосонцрын микрограммаар илэрхийлсэн үзүүлэлт юм.
Харин та О2 /аgaar.mn/ аппликейшнийг гар утсандаа суулгасны дараа агаарын чанарын индексийн үзүүлэлтийг харж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломжтой.
Хэрвээ агаарын чанарын индекс 0-50-ийг зааж байвал агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж ойлгож болно. 51-100 байвал хэвийн гэсэн үг. Харин агаарын чанарын индекс 90-ээс даваад ирэхээр та өөрийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэсэн дохиог өгч эхлэж байгааг илтгэнэ.
Учир нь агаарын чанарын индекс 90 гэсэн тоог зааж байвал зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчин илрэх эрсдэлтэй болж эхэлдэг гэж эмч нар сануулдаг.
Харин 101-200 бол агаар бага бохирдолтойг илтгэнэ. Хэдийгээр агаар бага бохирдолтой ч гэсэн хэт мэдрэг, зүрх судас, амьсгалын болон гуурсан хоолойн архаг өвчтэй хүмүүст нөлөөлж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
201-300 бол агаар бохирдолтойг илтгэх үзүүлэлт. Хэт мэдрэг хүмүүст өвчлөл нь хүндээр, бусад хүнд сөрөг нөлөө илрэх эрсдэл бий.
Таны утсан дахь О2 аппликейшн, таны сонирхож буй бүсэд агаарын чанарын индекс 301-400 гэж заавал амьсгалж буй агаар чинь маш бохирдолтой байна гэсэн үг. Агаар ийм үзүүлэлттэй үед удаан хугацаанд гадаа байвал хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ.
401-500 гэсэн үзүүлэлт ч бий. Энэ бол агаар маш их бохирдолтойг илтгэх үзүүлэлт. Мэдээж эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй.
Өөрөөр хэлбэл, агаарын чанарын индекс гэдэг нь таны амьсгалж буй агаар дахь тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг бохирдуулагч бодисууд хэдий хэмжээнд байгааг илтгэдэг үзүүлэлт юм.
Энэ нь ихсэх тусам таны толгой өвдөх, ядрах шинж тэмдгийг шалтгаан болж даралт ихсэх, багасах, багтраа, уушгины хатгалгаа, амьсгалын замын халдварт өвчнийг нэмэгдүүлэхээс гадна зүрх судасны өвчнөөр өвдөх, сэдрээх, архагшуулах гэх мэт нийтлэг сөрөг нөлөөтэй.
Наад захын жишээ нь агаар дахь PM гээд ярихаар хүмүүс эрүүл мэндэд нь яг яаж нөлөөлдөг талаар төдийлөн мэддэггүй. Товчхондоо агаар дахь хүний нүдэнд харагдахгүй тоосонцрыг ингэж тэмдэглэдэг юм.
Тоосонцор нь агаарт дэгдэмхий байдлаар оршиж, хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг аюултай гэж эмч нар анхааруулдаг.
Тэгвэл О2 аппликэйшн дэх агаар бохирдуулагч бодисын тайлбарт бичсэнээр нарийн ширхэглэгт тоосонцрын голч нь РM2.5, том ширхэгт тоосонцрын голч нь PM10 байдаг байх нь.
Нарийн ширхэгт тоосонцор нь гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, хүчилтөрөгчийг саатуулан улмаар уушгины агаар солилцдог гүн хэсэгт тогтох аюултай. Үүнээс болж уушгины хатгалгаа, бронхитоор өвдөх эрсдэлтэй байдаг бол том ширхэглэгт тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын шалтгаан болдог. Ер нь агаарт тоосонцор их байх үед нүд үрэвсэх, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, амьсгал давчдах шинж илэрдэг байна.
Энэ мэтээр агаар дахь бохирдуулагч бодис их байх тусам зүрх судасны архаг өвчин, титэм судас, багтраа өвчтэй хүмүүс, өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг.
Тиймээс та “О2” аппликэйшний тусламжтайгаар агаарын чанарын индексийг тогтмол шалгаж, эрүүл мэнддээ анхаараад явбал агаарын бохирдлоос үүдэх аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой.