ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд нийтдээ 9070 хүн шинжилгээ хийхэд 18 хүний сорьцод короннавирусийн халдвар илэрсэн .Илэрсэн 18 тохиолдол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдлээ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтын эх үүсвэр нь өмнө голомтын эрсдэл бүхий газраас эхтэй байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойрын 18 хүнээс коронавирус илэрч, Баянзүрхийн эмнэлгээс нийтдээ 20 тохиолдол батлагдаад байна. Энэ голомтод нийтдээ ойрын болон хоёрдогч хавьтлаар 645 хүнийг олж тогтоосон. Үүнээс 266 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалтад байгаа бөгөөд эдгээр хүмүүсээс одоогоор коронавирус илрээгүй байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан эмч, үйлчлүүлэгч, сахиур гээд нийтдээ 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Батлагдсан тохиолдолтой ойр ажилласан эмч, гэр бүлийн 266 хүнээс одоогоор илрээгүй байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтыг тухайн голомтод нь хянах, гадагшаа алдахгүй байх хариу арга хэмжээг авч ажиллаж байна.“гэж мэдээллээ.