Та бүхэндээ өдөр бүр худалдан авч идэх боломжтой харьцангуй хямд жимс болох алимны эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар хүргэж байна.
* Алимны найрлаганд байдаг шингэц сайтай бодис нь нарийн гэдэсний хямралыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг. Мөн зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулснаар чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг юм байна.
* Долоо хоногт 5-аас доошгүй алим идэх нь амьсгалын замын өвчин болон, астматай хүний эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг аж.
* Хятадын уламжлалт эмчилгээний сударт алимыг зүрхний үйл ажиллагааг сайжруулж, шингэний дутагдлыг нөхөж, уушгийг цэвэрлэдэг гэж бичсэн байдаг.
* Алимны дарс уух нь бөөрний чулуужилтаас сэргийлдэг.
* Өдөрт нэг алим идэх нь арьсны өвчнөөс урьдчилан сэргийлж, туяарсан- эрүүл арьстай байхад тусална.
* Бразилчууд хоолны өмнө алим идэх нь жингээ хаях хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Учир нь хоолны өмнө идсэн алим хүний биед шингэх өөхний хэмжээг 33 хувиар бууруулдаг аж.
* Нэг шихэг алиманд 50-80 грамм калори агуулагддаг ч ямар ч натри байхгүй, мөн таргалуулдаггүй байна.
* Алиманд витамин C, A ихээр агуулагдахын зэрэгцээ фосфор, төмөр, кальциар баялаг.
* Алиманд зүрхний үйл ажиллагааг дэмжих кали хангалттай хэмжээгээр байдаг байна.