Өдөрт 4300 хүүхэд уушигны хатгаа өвчнөөс болж нас барж байна

пневмони-23933611 “Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан бөгөөд жил бүр 1.5 сая орчим хүүхэд энэ өвчний улмаас эндэж байгаа аж. Энэ нь дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд энэ өвчний улмаас амь насаа алдаж байна гэсэн үг юм.

Хөгжиж байгаа орнуудын хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа пневмони өвчнийг хяналтандаа авахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2009 онд “Пневмонигоос сэргийлэх, хяналтанд авах Дэлхий нийтийн төлөвлөгөө”–г боловсруулсан байна. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой “Хүүхдийн пневмонитой тэмцэх бүх нийтийн эвсэл” хэмээх олон улсын, олон нийтийн байгууллага мөн 2009 онд байгуулагдсан аж. Мөн оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны энэ өдрийг “ПНЕВМОНИТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэх болжээ.

Манай улсын хувьд ч хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгаа өвчний өвчлөл, эндэгдэл өндөр байсаар байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоолсноор 2009 онд тав хүртэлх насны хүүхдийн дунд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаагийн 3212 тохиолдол, менингитийн 25 тохиолдол, бусад инвазив өвчний 147 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 192 нь нас бардаг байх магадлалтай аж.

Монгол улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.

Уушигны хатгалгаа гэж юу вэ?

Уушигны хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж тэр хэсгvvд амьсгалд оролцож чадахгvйд хvрснээс vvсдэг уушигны vрэвсэл юм. Хvvхдийн уушигны хатгалгаа дараах шалтгаантай:

• Нян
• Вирус
• Микоплазм
Ханиад томуу мэтийн вирусын халдварууд амьсгалын доод замын салстын гадаргууг гэмтээснээс уг хэсэгт нян орж амьдрах тааламжтай нөхцлийг бvрдvvлдэг байна. Vvнээс гадна амьсгалын доод замын салст хавагнаснаас тvvгээр орох агаарын хэмжээ ердийнхєєс буурна. Мөн салст их ялгаран дотроосоо бєглєрч агаарын урсгалд саад учруулна. Хатгалгааны улмаас хvчилтөрөгч, нvvрс хvчлийн хий болон бусад хий солилцоо алдагдан цусанд нэвчин орох болон гарах vйл явц өөрчлөгдөнө. Зарим тохиолдолд уушигны нэг л дэлбэнг vрэвсэл хамрах боловч ихэнхдээ том талбайг хамарч vрэвсvvлдэг.

Шинж тэмдэг: Ханиад томуу мэтийн амьсгалын дээд замын vрэвсэл хатгалгаагаар хvндрэх нь элбэг. Хатгалгаатай хvvхдэд:
Амьсгалын тоо олшрох ба зовиуртай амьсгалах:
АТ>60 ( 2-с доош сартай)
АТ >50 (2-12 хvртэлх сартай)
АТ>40 (12сар-5 нас хvртэл)
• Єндєр халуурах
• Цээж хонхолзох
Vvнээс гадна хvvхэд бөөлжих, хоолондоо муудах, унтаарах ба тайван бус цочромтгой болох шинжvvд илэрнэ. Мөн заримдаа амьсгалахдаа эмзэглэх, хэвлийгээр өвдөх зэргээр зовиурлана. Хуурай ханийлгах нь ч бий. Хvvхдийн биеийн эсэргvvцэл сайн, сульдаа, цус багадал, тураал мэтийн суурь эмгэггvй мєн цаг алдалгvй эмчилсэн зэрэгт зэрэгт хурдан, төгс эмчлэгдэн эдгэрдэг.

Ямар шинжилгээ шаардлагатай вэ?
Хvvхдийг тань эмчилж буй эмч дараах аргуудыг оношлоно. Асуумж болон бодит vзлэгээр шинжилнэ.
• Цусны ерєнхий шинжилгээ: энэ нь зарим тохиолдолд vvсгэгчийг ялгахад ач холбогдолтой.
• Цээжний рентген шинжилгээ: оношийг батална.
Эмчилгээ: Гэрээр эмчлэх: Хатгалгаатай хvvхдvvдийн зарим нь гэрээр эмчийн заавраар эмчлэгдэх боломжтой байдаг. Vvнд:
• Сайн амрах
• Бага хэмжээгээр шингэн ойр ойрхон уулгах
• Антибиотик зарим төрлийн антибиотикийг уухаар өгөхийг зєвлєдєг.
Хатгалгаатай хvvхдэд хэзээ ч ханиадны эм өгч болохгvй. Мөн тамхигvй орчинд байлгана.
Эмнэлэгт эмчлэх: ямар хvvхдийг эмнэлэгт хэвтvvлэх шаардлагатай вэ?
• 1 хvртэлх настай хvvхдvvд
• Уухаар эм хэрэнлэж чадахгvй хvvхэд
• Усгvйжилд орсон
• Хvнд хэлбэрийн амьсгалын дутагдалтай
Эмнэлэгт хийгдэх эмчилгээнд:
• Эхлээд антибиотик булчинд ба судсаар тарих, дара нь амаар уулгах
• Амьсгалын дутагдлыг арилгах vvднээс хvчилтөрөгч өгөх
• Хvvхэд хангалттай ууж чадахгvй бол шингэн нөхөх
• Хvvхдэж эмзэглэж євдєх зовиур байгаа бол парацетамол мэтийн євчин намдаах эмийн бэлдмэл өгөх.
Хvvхдийн биеийн байдал тавгvйрхэх нь хэр удаан vргэлжлэх вэ?
• Нянгийн гаралтай хатгалгаа: Антибиотик эмчилгээ эхлэснээс хойш 24-48 цагийн дотор хvvхдийн биеийн байдал илт сайжирна. Хvvхдийн халуу буурч амаьсгаадалт намдан орчиндоо илvv сонирхолтой болно. Ханиалгалт нь хэдэн єдрєєс хэдэн долоо хоног vргэлжилж болно.
• Вирусын гаралтай хатгалгаа: Вирусын гаралтай хатгалгаанд антибиотик хэрэглэдэггvй бөгөөд эдгэрэлт нь харьцангуй удаан 2-4 долоо хоног vргэлжилнэ.
• Микоплазмын хатгалгаа: Энэ хэлбэрийн хатгалгаа нь хэдэн долоо хоногийг дараа эдгэрэх ба эмийн эмчилгээнд vр дvнтэй байх магадлалтай.
Хэзээ эмчид эргэж хандах вэ?
Хvvхдээ эмчилгээ хийгдэж байх явцад дараах шинжvvдээс илэрвэл:
• Амьсгаадалт нэмэгдэн биеийн байдал нь хvндэрвэл
• Унтаарвал
• Олон удаа бөөлжин уухдаа муудвал
• Цээж хонхолзох шинж илэрвэл
Эмчдээ яаралтай хандаж хvvхдээ vзvvлэх шаардлагатай. Хатгалгаагаар өвдсөн хvvхэд өрхийн эмчдээ тодорхой хугацааны дараа хянуулах хэрэгтэй. Хvvхдийг эмчлэгч эмч ойролцоогоор зургаан долоо хоногийн дараа хатгалгаа бvрэн ул мөргvй арилсан эсэхийг шалгаж дахин vзнэ.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …