С. Ганбаатар:Монголын ард иргэдийг “Оюутолгой” компани нэг сарын орлогоор 100 хувь вакцинжуулах боломжтой

УИХ-ын гишүүн С. Ганбаатар “Оюутолгой” компанид хандан уриалга гаргаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Аюулт цар тахал Монгол оронд нүүрлээд байна. Энэ үед Монголын Төрийн өмчит болон хувийн компаниуд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Эрдэнэт, Тавантойлгой зэрэг компаниуд Монголын айл өрх бүрийн дулаан, цахилгаан, усны төлбөрийг хариуцаж байна. Харин Монгол орноос жилдээ хоёр тэрбум орчим долларын орлого олдог “Оюутолгой” нийгмийн хариуцлагаа үүрэх хэрэгтэй гэдгийг уриалж байна.

Монголын ард түмэн бүгд COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдах боломжгүй байгаа. Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагуудаас туслалцаа, дэмжлэг гуйгаад явж байгаа. Төсөвт 50 тэрбум төгрөг тусгасан, тусгаагүй, малын болон хүний вакцин гэж маргасаар байна.

Монголын ард иргэдийг “Оюутолгой” компани нэг сарын орлогоор 100 хувь вакцинжуулах боломж байна.

Монголын нийт иргэдийг вакцинжуулах аяныг Эрдэнэтээс дөрөв дахин том Оюутолгой нэг сарны орлогоор зохион байгуулаач гэж уриалж байна.Энэхүү уриалгыг иргэд, УИХ-ын гишүүд дэмжиж бодит болгоно гэдэгт итгэж байна.

Уг нь бол Монголын ард түмний баялгаар орлого олж байгаа Оюутолгой компани заавал ингэж уриалуулахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлага гаргах боломжтой байсан. Засгийн газар энэ асуудлыг ярьж, шийдэх боломжтой. Бид тамга тэмдэгтэй уриалгаа Оюутолгой компанид явуулсан.

Дэлхийн хэмжээний чанартай вакцинаар ард түмнийг бүгдийг нь хангахад 150 сая долларын тооцоо гарч байгаа. Энэ судалгааг УОК-ын дэргэдэх гамшиг судлалын хүрээлэнгээс авсан” гэлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …