Б.Ууганбаяр: Тусгаарлалтад байгаа иргэдээс тээврийн зардлыг нь гаргуулж байгаа

ХӨСҮТ, ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564, орон нутагт 16 байранд 153 иргэн, улсын хэмжээнд нийт 1717 хүн тусгаарлалтад байна. ЭМЯ, мэргэжлийн байгууллага хамтраад тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч, онцгой байдлын байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, бэлтгэлээ хангасан.

Шадар сайдын тушаалаар, тусгаарлан ажиглах байранд мөрдөх түр журмын дагуу халдвар хамгааллын дэглэм сахих, сахилга, дэг журам, аюулгүй байдалтай холбоотой сургалт зохион байгуулж ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдээс ирсэн санал гомдлыг тухай бүрт нь шийдэж байна.

Энэ сард Франкфурт болон Японоос 4 удаагийн нислэгээр Монгол Улсын 507 иргэнийг татан авч, тусгаарлаад байгаа.

ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан хүмүүсийг ХУД-ийн 300 ортой шинэ эмнэлэгт тусгаарласны дараа гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг олны дунд оруулахгүйгээр гэрт нь хүргэхэд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.

Төмөр замын байгууллага тусгаарлагдсан иргэдээ өөрсдийн зардлаар орон нутагт хүргэж байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс тээврийн зардлыг нь гаргуулж байгаа. Шуурхай штабаас хөнгөлөлттэй үнээр гаргуулж байгаа.

Мөн Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой комисс тусгаарлалтаас гарч байгаа иргэдээ татан авч байгаа нь дэмжлэг болж байгаа” гэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …