УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо нь “Үндэсний өв соёлоо дээдлэх залуусын жил” ажлын хүрээнд энэхүү бүсчилсэн багийн барилдааныг зохион байгуулж байна. Барилдаанд бөхчүүд Хөвсгөл аймгийн Тэс, Шишгэд, Идэр, Сэлэнгэ, Чандмань бүсүүдэд хуваагдан тухайн бүсэд хамаардаг сум бүрийн төлөөлөл оролцсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцох бөгөөд багууд хоорондоо тойргоор барилдаж дүнг гаргах юм байна. Багууд хоорондоо барилдахдаа нэг гишүүн эсрэг багийн нэг л гишүүнтэй барилдах бөгөөд ямар гишүүд хоорондоо барилдахыг тухайн үед сугалаагаар шийдэх ажээ. Энэхүү тэмцээнд 11 сарын 20-ныг хүртэл бүртгэх бөгөөд бүс тус бүрээс нэг л баг бүртгэхээр болжээ. Хөвсгөл нутгийн ахан дүүс та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.
Санал болгох мэдээ
Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө
Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …