Польшийн кино өдрүүд эхэлж байна

2movie_reelӨнөөдрөөс эхлэн гурван хоногийн турш Польшийн кино өдөрлөг СУИС-ийн Радио, телевизийн сургуулийн “Оюутан театр”-т зохион байгуулагдах гэж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний нээлт 17:00 цагаас болох бөгөөд нээлтэд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ын захирал Э.Сонинтогос, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын БХЯ-ын гадаад хамтын ажиллагааны орлогч дарга хурандаа Лех Драб, БНПУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе Хурандаа Марек Зизновски нар оролцоно.

Өдөрлөгөөр  2011-2012 оны хооронд бүтээсэн Оскарт нэр дэвшиж байсан түүхэн, эмгэнэлт сэдэв бүхий:

1. Агнешка Холландын “Түнэр харанхуйд”

2. Лех Маевскийн “Тээрэм ба загалмай”

3. Алгожата Шумовскагийн “Дуудлагын охид”

4. Войчих Смажовскийн “Сарнай”

5. Рафаэль Левандовскийн “Сохор номин”

6. Вальдемар Кжистеъийн “Зууны луйвар-80 саяын хэрэг” гэсэн кинонуудыг үзэгчдэд толилуулах юм байна.
index

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …