Т.Мөнхсайхан: Хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр

Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагынхан цаг наргүй ажиллаж байна. БЗД-ийн 85000 өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд шинжилгээ өгсөн 85000 иргэдээс халдвар илрээгүй байсан бол өчигдөр, өнөөдөр илэрлээ.

Өнөөдрийн байдлаар шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илрээд байна.

Тодруулбал

  1. Мөнххада компанийн ажилчид хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй
  2. Шинжилгээнд хамрагдсан БЗД-ийн гэр бүлийн хоёр хүн
  3. БГД-ийн сайн дурын шинжилгээнд хамрагдсан хоёр хүнээс илэрсэн
  4. БЗД-т амьдардаг биеийн дархлаа сул хүнээс халдвар илэрсэн

Ард иргэдийн дунд халдвартай хүн явж байх магадлал тун өндөр байна

130000 орчим шинжилгээг өнгөрсөн 10 хоногийн хугацаанд хийсэн. Сүүлийн илэрч байгаа тохиолдлууд хаанаас халдвар авсан нь тодорхой бус байна. Тиймээс ард иргэдийн дунд халдвартай хүн явж байх магадлал тун өндөр байна. Алаг цоог дэгдэлт рүү орох болоогүй гэж үзэж байгаа. Сүүлийн хоёр хоногт ард иргэдийн дундаас 18 тохиолдол илэрсэн.

Манай улс олон улсын КОВАКС хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн долдугаар сард хүсэлтээ өгсөн. Арванхоёрдугаар сард бүртгэлд хамрагдлаа гэдэг хариу ирсэн. Гуравдугаар сардаа багтаад эхний ээлжийн вакцинжуулалт хийж эхэлнэ. Цаад талын хугацаа гуравдугаар сарын 1-нд гэж харж байгаа.

Хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр

Хөл хорио нэгдүгээр сарын 6-н хүртэл тавьсан. Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногийн дотор таамаглаж байгаагүй амаргүй хэлбэрээр үргэлжилж байна. Хоёр хоногийн дотор хүн амын дундаас эх үүсвэр нь тодорхойгүй 18 тохиолдол гарч ирлээ. Маргааш, нөгөөдөр хэрхэн үргэлжлэхийг мэдэхгүй байна. Маргааш 11 байгууллагын хамтарсан эрсдлийн үнэлгээ хийгдэнэ. Хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр байгаа” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …