Я.Содбаатар: Ковид-19 тархалтыг хамгийн үр дүнтэй зогсоож байгаа арга бол хатуу хөл хорионы дэглэм

Өнөөдөр /2021.01.04 /Улсын Онцгой Комисс, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар“Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллага эрсдэлийн үнэлгээ гаргасан. Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын хугацааг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа .

Засгийн газар, УОК цар тахлаас сэргийлэх, нөгөө талдаа иргэдийн амь амьжиргааг авч явах гэсэн сонголтын өмнө байна.

Бид 3600 иргэнээс санал асуулга явуулсан. Үүний 70 хувь нь хөл хориог сулруулах ёстой гэсэн бол 30 орчим хувь нь хатуу хөл хорио тогтоох ёстой гэсэн юм.

Шинээр голомт үүсч байдал хүндэрвэл эргээд хатуу хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй

Арванхоёрдугаар сарын 14-23 хүний хооронд байсан шиг ажиллана. Гэхдээ ирэх тав хоногт шинэ голомт үүсэх, нөхцөл байдал хүндрэх, эрүүл мэндийн салбарт хүндрэл гарахын үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хатуу хөл хорионы дэглэмд буцаж орно. Ковид-19 тархалтыг хамгийн үр дүнтэй зогсоож байгаа арга бол хатуу хөл хорионы дэглэм.

Дэлхийн бүх улс орон хатуу хөл хорионы дэглэм тавьж байгаа. Энэ эргэж буцсан шийдвэр биш гэдгийг ард иргэд маань ойлгох байх. Засгийн газар, УОК харьцангуй уян хатан шийдвэр гаргаж байгаа. Шинээр голомт үүсч байдал хүндэрвэл эргээд хатуу хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй.

Манай улс 2021 оны нэгдүгээр улиралд багтаан вакцин хүлээн авна. Тиймээс тэр хүртэл хамтын үүрэг хариуцлагатайгаар эрсдэл багатайгаар даван туулах, халдвар хамгааллын дэглэмээ ягштал биелүүлж, монгол хүний амь нас, эрүүл мэнд, улсын эдийн засгаа бодож төр, иргэн, ААН-үүд хамтдаа нэг талд, нэг байр суурьтай байхыг уриалж байна”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …