Сошиалаар хоёр биенийгээ “муулж” сошиалын хамгийн том маргааныг эхлүүлсэн Т.Дэлгэрмөрөн, Х.Ананда нар өдгөө хоёр хүүхэдтэйгээ тун аз жаргалтай амьдарч буй. Хаана ч, хэдийд ч хэлэх үгээ илэрхийлж, илэн далангүй байдаг Т.Дэлгэрмөрөн саяхан “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний тухай үзэл бодлоо цахим хаягтаа илэрхийлжээ.
Тэрээр “…Нийслэлийн соёл урлагийн газрын хамт олонд МУСТА Т.Дэлгэрмөрөн би үзэл бодлоо анхааруулж хэлье.
Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын цэнгүүнээс намайг чөлөөлж, гэр бүлтэйгээ хамтдаа байж ам барин алиалж зогсохгүй байх сайхан боломж олгосонд талархая аа.
Манай соёл урлагийн газарт нийслэл хотын босго даван сэтгэх дэвшилтэт дэлхийн хэмжээнд уран бүтээлийг олж хардаг , үе улираагүй шинэ мэргэжлийн уран бүтээлч залуучуудыг оролцуулах нэн шаардлагатай болсоныг жил жилд улиран одож байгаа шинэ жилийн баярын цэнгүүнүүдээс олж харахыг ард олондоо хэлж уриалмаар байна аа. Яг чин үнэнийг хэлэхэд болсон болоогүй live тоглолтуудад оролцож ам барин алиалж зогсохоос үнэхээр залхаж байгаа учраас тоглолт бүхнээс энэ жил татгалзсан. Ямар ч хийсэн зүйл чинь хүний сэтгэл оюун ухаанд дурсамж хоногшуулж үлдэхгүй байна.
Яагаад гээч
Та нарт ямар ч дэвшил алга.Үнэхээрийн хоцрогдсон хуучны сэтгэхүй дээр цүнх барьсан мэргэжлийн бус хүмүүсийн чинь балаг Монголын соёл урлагаас амьд уран бүтээлүүдийн шидийг олж харахгүй байгааг онцгойлон анхааруулж байна.
Үүнд сонгодог урлаг , яруу найраг , цирк , драмын жүжигчид , загварын ертөнц , нийтийн дууны уран бүтээлчид , үндэсний урлаг , мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүд , хүүхдийн ордныхон , дүүрэг дүүргийн болон орон нутгийн чуулга тэдгээрийн сод бүтээлүүд , дэлхийд Монголыг тунхаглаж байгаа уран бүтээлчид , боловсролыг түгээх түүхчид , мэргэн ардууд , шашин гэх мэт олноор нь татан оролцуулж болох үүднээс урлаг соёлын салбартаа дэмжлэг болох ёстой засгийн газрын төсвийн мөнгийг олон түмний анхаарлыг татсан уран бүтээлчдийн өндөр чадвартай найруулагатай сайхан уран бүтээлд зарцуулахгүйн дээр тэр чинээгээрээ соёлт түмний мэлмийг урлагийн дэвшлээр сэргээж чадахгүй тайз гэрэл , дэлгэцийн төдийхөн компютерийн програмаар хуурч жинхэнэ бодит үнэнгээс холдуулж , урагшилж биш ухарч хоцрогдсон байгааг төр засагтаа онцолж хэлмээр байна. Тэд ядаж л 10н жилийн өмнө хийж байсан “Цэнхэр дэлгэц” контэнтийн хэмжээнд сэтгэхгүй байна шүү дээ. Болилдоо ичээчдээ ухамсраараа чадахгүй ажлаасаа ховхорон зайлаад чаддаг зүйлээ хийгээд явцгаа л даа нийслэлийн соёл урлагийн газарт орогнон байгаа нүдний булайнуудаа.
Ахиж та бүхний зохион байгуулж байгаа худал хуурмаг бүхэнд чинь оролцохгүй.Дээр нь чадваргүй мэдлэггүй мэргэжлийн бус бүхнийг ил тод болгож чаддаг зүйлрүү нь явуулах болно. Арга ядаад уран бүтээлчид бид өөрсдөө контэнт үйлдвэрлэж байна эрхэм хүндэт үзэгч сонсогчид оо. Бүхэл бүтэн Монгол улсын соёлын газрын зохион байгуулсан ажил , үндэсний сувгуудын гардаж хийсэн контэнтуудын үзэлтийн чанарыг хувь уран бүтээлч бидний хийж бүтээсэнтэй харьцуулаад үзээрэй чирэгдэнэ шүү дээ гарцаагүй гхгхгх ичмээр шүү
Манай мэргэжлийн уран бүтээлчид , төрийн шагналтнууд үр хүүхдүүдээ өөрсдийн чинээ юм үзүүлчихээд төрийн алба , соёлын газарт орогнуулах хэрэгтэй.Ядаж тэд хүн удирдах байтугай хүнд таниулсан юучгүй хэвтэж урлагийнхны сандал дээр сандайлаад бүр ерөөсөө ичих нүүргүй.Дээр нь төгссөн сургуулийнхаа мэргэжлийг эзэмшиж чадаагүй , тив алгасан мэргэжил дээшлүүлэх нэрээр дампуурч яваад , төрийн шагнал энгэртээ зүүчихсэн онигоонуудаар удирдуулж яваадаа хотын бид нар чинь үнэхээр хөх инээд хүрэх юм.Тэгж андуурч өөрийн үнэт нэр төрөө гутаахаа болиоч ээ. Гоёоор дуурсагдах хэрэгтэй шүү дээ Ардын уран зохиолч , Хөдөлмөрийн баатар /Бавуугийн Лхагвасүрэн/ ах шиг минь.
Хүн нэрээ тогос өдөө гэдэг биш билүү.
Монголчууд бид шинийг эрэлхийлж хүсэх эрхтэй.Тэр бүхнийг ядаж л Харангын Чука , On&Off Oнонбат , Бадарууганы Наранзун , Hero Баатар тэргүүнтнүүд жишээ нь сэтгэж мэдэх юм.Бусад уран бүтээлчиддээ дахин ийм зүйлд оролцохгүй байхыг уриалж байна.Тэд биднийг муухай харагдуулж дуусгалаа. Бид шүүлтүүртэй мөн нэр хүндтэй байж жинхэнэ урлагийн төлөөчин сэтгэлээсээ ард олныхоо хайр хүндэтгэлийг дээдлэн мөн чанараа харуулж улс түмнээ урлаг соёлоор уриалан манлайлах ёстой.” хэмээн бичжээ.