Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая 18:00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Д.Наранзул:Коронавирусийн халдвар авсан иргэдийг судлахад 20-иос доош насныхан харьцангуй хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Харин нас ахих тусам өвчлөлийн шинж тэмдэг хүндэрч байгаа тохиолдол ажиглагдаж байна. 50 болон 60-аас дээш насныхан нэн хүнд болон хүнд хэлбэрээр өвчлөх байдал ажиглагдаж байна . Нас ахих тусам эрэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаанаас харахад өвчилсөн иргэдэд хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, хамар битүүрэх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Тиймээс иргэд дээрх сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлэгт очихоос зайлсхийж, гэртээ болон байгаа газраа өөрийгөө тусгаарлан шууд 119 шуурхай утсанд хандаж зөвлөгөө авах, хэрхэн шинжилгээ өгөх, ямар арга хэмжээ авах заавар, зөвлөмжийг аваарай.
Ингэснээр та бусдыг эрсдэлд оруулж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх юм шүү. Тус 119 шуурхай утас 24 цагийн турш иргэдэд ковидын талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна”гэсэн мэдээллийг өглөө.