Б.Ууганбаяр: Улаанбаатар хотод 0 зогсолт хийхгүй тул ард иргэд сандарч, үймэхгүй байхыг зөвлөж байна

ХӨСҮТ, ЭМЯ, ГХЯ, УОК-ын шуурхай штаб  хамтран  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.УуганбаярӨнөөдөр олон нийтийн сүлжээнд Улаанбаатар хотод 0 зогсолт хийнэ гэсэн мэдээлэл гарсан.

Коронавирусийн  халдвартай холбогдуулан өргөн хүрээнд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа.

Өмнө нь Баянзүрх дүүрэгт халдвар гарсантай холбогдуулан тус дүүрэгт “Нэг өрх – Нэг иргэн” шинжилгээ хийх ажлыг зохион байгуулсан.

Тэгвэл одоо бид нийслэлийн хэмжээнд байгаа нийт 410 мянган өрхөөс шинжилгээ авах ажлыг зохион байгуулахаар судалгаа хийж байна.

Харин удирдлагын төвшинд Улаанбаатар хотод 0 зогсолт хийх асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 0 зогсолт хийхгүй гэдгийг дахин хэлье. Иймд ард иргэд 0 зогсолт хийнэ гэж сандарч, үймэхгүй байхыг зөвлөж байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …