Жүдо:Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарлаа

Цар тахлын үед Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг цалгардуулалгүй халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан бэлтгэл сургуулилтыг нь тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтийг УОК-д тавьж шийдвэрлүүлсний дагуу өнөөдөр Олон улсын Найрамдал төвд бэлтгэлээ базаахаар жүдо, чөлөөт бөх, боксын баг тамирчид спортын төв ордноос хөдөллөө.

Үндэсний шигшээ багийн тамирчдаа БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар амжилт хүсэн үдэн мордууллаа.

Тэнд үндэсний шигшээ баг 90 хоногийн хугацаатай бэлтгэлээ базаах бөгөөд МУГТ М.Бундмаа, МУГТ Г.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл нарын шигшээ багийн багш, дасгалжуулагчид бэлтгэлийг удирдуулан. Харин Доха Мастерс тэмцээнд явсан баг тамирчид ирээд 14 хоногийн тусгаарлалт 7 хоногийн гэрийн тусгаарлалтаа дуусгаж үндэсний шигшээ багтаа нэгдэнэ гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …