ХӨСҮТ: Улсын хэмжээнд 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“ Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Тодруулбал,

– Баянзүрх дүүргийн 17 хороонд батлагдсан хоёр иргэний гэр бүлийн 9,

-Баянгол дүүргийн 6-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн 3 хүн,

– Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн нэг хүн,

Иргэний нисэхийн газрын ажилтны ойрын хавьтлын нэг хүнээс тус тус коронавирусийн халдвар илэрсэн байна.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдлын тоо 630 болсон. Сүүлийн 24 цагт  аймгуудад халдвар бүртгэгдээгүй.  

 Сүүлийн 24 цагт халдвар авсан 43 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжжээ.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1456 болсноос 909 хүн эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт 462 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд 13, хүндэвтэр 95, хөнгөн 353 хүн байна.

Баянгол дүүргийн 5, 6-р хороонд голомтыг илрүүлэх шинжилгээ 21176 хүнд хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 20076 хүний шинжилгээний хариу гарч, 10 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Өмнө нь халдвар бүртгэгдсэн орон сууц,  орцны хавьтлуудаас халдвар бүртгэгдсэн”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …