2021 онд Монгол Улсын анхны тав нь яамны нэг Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиох бөгөөд тус түүхэн ойнуудтай холбогдуулан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд тус хамтлагтай хэрхэн хамтран ажиллах тухайд харилцан санал солилцов.
Эх орноороо бахархах, ирээдүй болсон хүүхэд, залууст эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, эх орны үнэ цэнийг ойлгуулах, ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, Ардын журамт цэргээс эрин цагийн Зэвсэгт хүчний түүхийг урлагаар дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлан таниулах үүднээс “Харанга” хамтлагийг онцолсон гэдгээ Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн юм.
“Харанга” хамтлагийнхан хамтран ажиллах саналыг итгэл дүүрэн хүлээн авч буйгаа илэрхийлээд, сэтгэл зүрхээрээ дэмжихээ хэлсэн. Улс орноо батлан хамгаалах ариун тангарагтай тус салбарын нэгэн зууны түүхэн ойн хүрээнд олон арван ажил, арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаагийн нэг нь Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, “Харанга” хамтлагийн хамтарсан уран бүтээлүүд байх болно.
Тус хамтлагийн уран бүтээлчид нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эгнээнээс төрсөн, гурван жилийн цэргийн алба хаасан улмаар бэлтгэл цолтой ахлагч нар юм.
Түлхүүр үгнийгэм энтертайнмент
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …