ХӨСҮТ:16975 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 16975 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн бүх тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Тодруулбал:

“Ачтан” эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ.

-БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн.

-Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн.

БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн.

Энэ голомтод дөрвөн гэр бүлийн 10 гаруй хүн өвчилсөн. Үүнтэй холбоотойгоор тус хороонд голомтын илрүүлэг шинжилгээнд хүн амын дунд өргөн хүрээнд явуулна.

Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20, нийт 38 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжлээ ”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …