Б.Сайтиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох манай тамирчид тодорлоо

buvaisar-hamidoviç-saitiev_620202013 оны ХI дүгээр сарын 29-ХII дугаар сарын 1-ний өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болох ОХУ-ын Гавьяат тамирчин, олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн болон европийн 6 удаагийн аварга, МҮОХ-ны “Чингис трофей” шагналт, оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын IХ дэх удаагийн тэмцээнд манай орноос оролцох бөхчүүд тодорчээ.

Үүнд 42 кг-ын жинд Мөнх-Эрдэнийн Даваабаньд /Нийслэлийн спорт хороо/, Мөнхзоригийн Даваасүрэн /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль/, Жүгдэрсүрэнгийн Жигжидсүрэн /Булган аймаг/, Батболдын Энх-Амар /БТСДуС/, 46 кг-ын жинд Мөнхбатын Энхбат /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль/, 50 кг-ын жинд Батсайханы .Ариунболд /БТСДуС/, Чойдогжамцын Сүрэнжав /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль/, Цэвээнсүрэнгийн Цогбадрах /Нийслэлийн спорт хороо/, 54 кг-ын азийн өсвөрийн аварга Занабудын Занабазар /”Арслан” клуб/, Базардарийн Гүндсамбуу /”Алдар” спорт хороо/, Найдансүрэнгийн Сүхбат /Булган аймаг/, 58 кг-ын жинд Чойдогжамцын Жамсранжав /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль/, 63 кг-ын жинд Зандантүдэвийн Дамдинпүрэв /”Арслан” клуб/, Оюунчимэгийн Мөнгөншагай /”Замчин” спорт клуб/,  Хуягтбаатарын Хишигбат /”Арслан” клуб/, 69 кг-ын жинд Бат-Эрдэнийн Бямбадорж /”Аварга” спортын дунд сургууль/, 100 кг-ын жинд Буянтогтохын Ганзолбоо /БТСДуС/ нар барилдана.

Энэ тэмцээнд Нийслэлийн шигшээ багийн дасгалжуулагч П.Чулуунбаатар явна.

Өнгөрсөн оны тэмцээнд 38 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин М.Даваабаньд мөнгөн медаль хүртжээ.

Энэ тэмцээнд 1996-1998 онуудад төрсөн 14-16 насны хөвгүүд 35, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, 120 кг-ын жинд өрсөлдөнө. Жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдэд 1500 ам.доллар, хоёрдугаар байр эзлэсэн бөхчүүдэд 800 ам.доллар, гуравдугаар байр эзлэсэн бөхчүүдэд 500 ам.долларын шагнал олгоно. Тэрчлэн түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 300 ам.доллар, тэмцээний шилдэг бөх, шилдэг гадаадын бөхийг тус бүр 1000 ам.доллараар, 76 жинд түрүүлсэн бөхийг 1000 ам.доллараар урамшуулах юм байна.

МЧБХ, Б.Өлгийсайхан

index

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …