Баянзүрх дүүргийн 17-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

БЗД-ийн 17 хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021.01.14-ны 06.00 цагаас 2021.01.16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

 Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээг авч байгаа тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

 Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

 Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.

 17-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРШЛУУД:

 БАЙНГЫН 4 ЦЭГ:

• 79-Р СУРГУУЛИЙН 1-Р БАЙР

• 17-Р ХОРООНЫ ИРГЭД НИЙТИЙН ТАНХИМ

• 21-Р ХУДАГ

• ӨРГӨН ГУДАМЖНЫ “БАЯН” ДЭЛГҮҮР

 МӨН ЯВУУЛЫН 6 ЦЭГ АЖИЛЛАЖ 08.30-18.30 ЦАГИЙН ХООРОНД ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын …