ХӨСҮТ: Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт таван тохиолдол эмчлэгдэж байна

ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 9115 хүнд шинжилгээ хийхэд 9 хүнд коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Эдгээр хүний дөрөв нь “Монос”-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна. Харин Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын гурван хүн, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлынх байна.

Ингээд Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 699 боллоо. Бусад аймгуудад сүүлийн 24 цагийн халдвар бүртгэгдээгүй байна. Сүүлийн 24 цагийн дотор 20 хүн эдгэрч дараагийн ажиглалт, тандалтын шат руу шилжлээ. Монгол Улсад батлагдсан тохиолдол 1526 болсон. Үүнээс 967 хүн эдгэрч 548 хүн эмчлэгдэж байна. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван тохиолдол эмчлэгдэж байна. Вирус ялгаралт нь зогссон гэхдээ биеийн байдал хүнд эмчилгээ авах шаардлагатай хүмүүс байна.

Өнгөрсөн хагас сайн өдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт маш хүнд хүн очсон. Шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн учраас ХӨСҮТ-д авчирсан. Энэ хүн хэд хэдэн эмнэлгээр дамжиж үйлчилгээ авсан. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо, Улсын нэгдүгээр эмнэлэгт ирсэн. Эдгээр эмнэлгийн эмч ажилтныг тусгаарлаж, шинжилгээ авч байна. Бүх хавьтлыг тусгаарлаж шинжилгээ хийхэд эхний шинжилгээгээр халдвар илрээгүй байна”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …