Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хүмүүнлэгийн сарын аяны хүрээнд өчигдөр төлөөлөгчид тус дүүргийн иргэн М.Мөнхжаргалын хүүд сэтгэлийн дэм өгч мөнгөн тусламж үзүүллээ.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч МАН-ын бүлгийн дарга Ж.Лхагвасүрэн “Дүүргийн ИТХ-аас хүмүүнлэгийн сарын аяны үйл ажиллагааг зохион байгуулаад дундаа орж байгаа. Манай төлөөлөгчид дүүргийнхээ 19 хороон дээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон чиглэлээр зохион байгуулж байна.
Энэхүү ажлын үргэлжлэл болгож өнөөдөр М.Мөнхжаргалын гэрт зочилж Н.Мягмарцэрэн хүүд бага ч гэсэн туслаж байна. Залуу хүн аливаа өвчнийг даах, сэтгэлийн тэвчээрээр туулах чадвар нь зэрэг нь илүү хурдан байдаг. Тиймээс Н.Мягмарцэрэн хүүгээ тун удахгүй хөл дээрээ босоод сайн болно гэдэгт итгэлтэй байна.
Бид чиний хувьд тугайлан анхаарч ажиллах болно. Өөрөөр хэлбэл, дүүрэг дээрээ очоод хандивын дансыг нээж ажлуулахаар төлөвлөж байна. Ингэснээр зөвхөн ИТХ-ын төлөөлөгчидөөр зогсохгүй дүүргийн засаг даргын Тамгын газрын ажилтнууд, дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хандаж, эмчилгээний төлбөрт хувь нэмрээ оруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах болно” гэлээ.
Эх сурвалж: mminfo.mn