“Ковид-19” халдварын 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагийн байдлаар, нийслэл хотод коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 997 болсон байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Шинээр нэмэгдсэн: 18

(Улаанбаатар-17, ХӨСҮТ-ийн эмч, ажилтан-1)

Үүнд:

Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 2 тохиолдол,

“GP plaza”-д байрлах ББСБ-ын ажилчид болон тэдний ойрын хавьтлын хүмүүсээс 7 тохиолдол,

Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэн болон байрны айлуудаас 1 тохиолдол,

“Микс пицца”-ны газрын ажилтнууд болон тэдний ойрын хүмүүсээс 1 тохиолдол,

Өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр болон шалтгаан хамаарлыг нь тодруулахаар ажиллаж байгаа 6 тохиолдол байна.

ХӨСҮТ-ийн эмч, ажилтан-1)

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш 29 халдварын голомт үүссэн бөгөөд одоогийн байдлаар 15 голомт идэвхтэй байна.

Нийслэлд анх халдварын тохиолдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд өссөн дүнгээр нийт 711.924 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

Үүнээс 639.013 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.120 хүнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ тус, тус хийсэн байна.

Ойрын хавьтлын 4534 хүнийг тогтоож тээвэрлэх, тусгаарлах ажлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан.

Мөн дам хавьтлын 24.415 хүнийг тогтоож шинжилгээнд хамруулах, гэрийн ажиглалтад шилжүүлэх, хянах ажлыг зохион байгуулж байна.

Санал болгох мэдээ

“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, “Алтангадас” парламентын сэтгүүлчдийн клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан хоёр дахь …