Цар тахлын халдвар хамгаалалтын үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж ажиллана

УОК-ын дэргэдэх Бизнесийн зөвлөлдөх зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа.

“Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес эрхлэгчид, гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбартай холбоотой асуудлаар санал солилцож, УОК болон Засгийн газраас гарах шийдвэрт тусгагдах саналыг сонсох чухал шаардлагатай байгааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд онцлон тэмдэглэсэн юм.

Эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөөг иргэдэд нээлттэй ил тод өгч, товч тодорхой байдлаар холбогдох дүрэм журмыг өөрчилж уян хатан нөхцлөөр ажиллах боломж бололцоог бүрдүүлэхээр зорьж байгааг Шадар сайд тодотгов.Зөвлөлийн гишүүдийн зүгээс цар тахлын үед ажлын байрыг хадгалах, салбар хоорондын уялдаа холбооноос үүдэж эдийн засаг хүндэрч байгааг анхаарч өгөхийг хүссэн юм.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг сонсоод цар тахлын халдвар хамгаалалтын үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж ажиллана хэмээлээ.

Ковидын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын талаар нээлттэй мэдээллийг өгч, нарийн зохион байгуулалттай ажиллахад иргэн бүрийн оролцоо чухал хэмээлээ. Халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагч бүрийг шинжилгээнд хамруулахыг Шадар сайд С.Амарсайхан уриаллаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …