Олон улсын шилдэг гэрэл зурагчдын уралдаанд Ч.Ганбатын бүтээл дахин нэр дэвшлээ

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат 2019 онд илгээсэн бүтээлээрээ дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдаас шилдэг гуравт шалгарч “AIPS Sport Media Awards” шагналын эзэн болсон билээ.

Тэрбээр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Sport Media Awards”-ын 2020 оны спортын гэрэл зургийн “Алтан агшин” номинацид Монголын гэрэл зурагчдаас ийнхүү анх удаа шалгарч байсан бол, энэ жилийн шалгаруулалтад мөн бүтээл нь дахин нэр дэвшээд байна.

Өнгөрсөн жил дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдын 1746 бүтээл өрсөлдсөнөөс Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-оос шилдэг 30 гэрэл зургийг тодруулж, улмаар шилдэг 10 бүтээлийг шалгаруулахад гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл багтаж улмаар шилдэг гуравт орсон юм.

Харин энэ жилийн уралдаанд 1871 бүтээлийг дэлхийн 129 орны гэрэл зурагчид ирүүлснээс эхний шатанд шалгарсан 130 бүтээлийг AIPS сайтад цагаан толгойн /улсын/ дарааллаар танилцуулжээ.

PHOTOGRAPHY SPORT ACTION LONGLIST

German Garcia Adrasti (Argentina) Sumo training – Diario Clarin

Andy Cheung (Australia) Airborne – UK Tennis Magazine

Mark Evans (Australia) Matildas celebration – Getty Images

Domenic Aquilina (Malta) Got that! – The Malta Independent

Ganbat Chuluunbaatar (Mongolia) Joy of the day! – Mongolian Sports Press Union

Douwe Bijlsma (The Netherlands) Corona the biggest opponent for speedskater Janno Botman – Noord Hollandsdagblad


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …